Америкийн нэгдсэн улсын шилдэг их дээд сургууль, коллеж 2020 цуврал танилцуулга
Адельфи их сургууль
4 жил / хувийн
Байгуулагдсан он: 1896
Гарден хот, Нью-Иорк 11530
Элсэлт: 516-877-3080
Санхүүгийн дэмжлэг: 516-877-3080
Танилцуулга:
Адельфи их сургууль нь маш гайхалтай цэцэгс алагласан кампустай бөгөөд зуны улиралд хамгийн сайхан харагддаг. Лонг Айландын хотын захаас зайдуухан нам гүм, тансаг орчинд байрлах 75 акр талбайг эзлэн орших кампус нь үржил шим сайтай, үзэсгэлэнтэй агаад мод үржүүлгийн газар болон цэцэрлэгт хотхон гэсэн нэрээрээ олонд танигдсан. Мэргэжлийн өмнөх хөтөлбөр олгох либерал урлагийн сургуультай бөгөөд 5000 орчим бакалаврын оюутан суралцдаг. Олон оюутнууд гэрээсээ сургуульруугаа явдаг тул оюутны амьдрал, ялангуяа амралтын өдрүүдээр, оюутны хотхондоо олон сурагчид нь амьдардаг бусад сургуулиуд шиг хөл хөдөлгөөн их, идэвхитэй биш байх талтай. Гэсэн хэдий ч долоо хоногийн сүүлээр 45 минутын галт тэргээр Нью-Йорк хотод очиж чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжтой.
Аделфи их сургууль нь оюутнуудад зориулсан үйл ажиллагаа нэмэгдүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд онцгой их хүчин чармайлт гарган ажиллаж байна. 2006 онд Аделфи их сургууль нь 18,000 хавтгай дөрвөлжин фут бүхий студи, үзмэрийн талбайг хослуулсан “Адель ба Херберт Ж.Клаппер” дүрслэх урлагийн төвөө нээсэн. Мөн саяхан хэрэгжүүлж дууссан кампус өргөжүүлэх төслийн хүрээнд амралтын шинэ төв, Алис Браун сургалтын төв, түүгээр ч барахгүй машины зогсоол шинээр нэмж баригдсан.
Академик хөтөлбөр
Аделфигийн сургалтын хөтөлбөр нь сайн боловсрогдсон, чанартай хөтөлбөр байдаг ба нийт ангийн 81% нь 30-аас дээшгүй оюутантай бөгөөд дунджаар нэг анги нь 10-аас 29 оюутнуудтай. Аделфигийн багш, оюутаны харьцаа 12: 1 байдаг ба шинээр элсэн орсон, мөн хоёрдугаар курсэд суралцаж буй бүх оюутнууд өөрсдийн гэсэн зөвөлгөө авдаг мэнтортой байдаг.
Их сургуулийн 100 гаруй мэргэжлээс Адельфигийн мэргэжлийн өмнөх хөтөлбөрүүд нь харьцангуй нэр хүндтэй бөгөөд, ялангуяа сувилахуйн шинжлэх ухааны бакалаврын болон бизнесийн сургуулийн төрөл бүрийн хөтөлбөрүүд (бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг болон 5 жилийн хосолсон бакалавр/ магистрын бизнесийн удирдлагын хөтөлбөр) багтдаг. Адельфигийн бусад онцлох бакалаврын хөтөлбөрүүдэд нь Урлаг, Соёл Шинжлэх Ухааны Коллеж, Аммонын боловсролын сургуулийн төрөл бүрийн хөтөлбөрүүд, Гордон Ф.Дернерийн сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлалын ангиуд юм.
Оюутнууд өсвөр насны болон хүүхдийн боловсрол, нийгмийн ажлыг хамруулсан багшийн боловсролын хөтөлбөрөөр (STEP) таван жилийн хугацаанд суралцан бакалавр болон магистрын хосолсон зэрэг авах боломжтой.
Либерал урлаг, шинжлэх ухааны боловсрол олгох зорилгынхоо хүрээнд, Адельфи их сургууль нь оюутнуудын зайлшгүй авах ёстой 34 кредит бүхий ерөнхий боловсролын хөтөлбөрийг олгодог. Шинээр элсэн орогчдын хувьд эхний жилийн туршлага, англи хэлний найруулга зүй, мөн эхний жилийн семинарыг үзсэн байх шаардлагатай байдаг.
Адельфигийн “Honors” коллежийн оюутнууд үндэсний хэмжээний лабораторид кампусдаа юмуу кампусаас гадуур бие даасан болон хамтарсан судалгааны ажил хийж, мөн түүнчлэн зуны улиралд Грекэд дадлага хийх зэрэг эрдэм шинжилгээний болон аялал жуулчлалын тусгай эрх эдэлдэг. Энэхүү коллежийн оюутнууд тал хичээлээ эхний жилээ үзэж дуусгадаг бөгөөд эрдэм шинжилгээний ажлынхаа хүрээнд диссертаци бичнэ.
Лонг Айландаас мэдлэгийнхээ хүрээгээ тэлэхийг хүсэж буй оюутнуудын хувьд Адельфигийн “Гадаадад сурах хөтөлбөр” нь дэлхийн 40 оронд 90 гаруй чиглэлд нээлттэй байдаг.
Их сургуулийн хувьд Нью Йорк хоттой ойрхон байх нь оюутнуудад олон төрлийн дадлага хийх боломжийг олгодог. “AU Connect” нь төгсөгчдөд зориулсан онлайн портал бөгөөд ажил мэргэжлийн талаарх заавар зөвлөмж хайж буй оюутнуудад зориулсан мэдээллийн сүлжээ юм. Сүүлийн үеийн төгсөгчдийн дунд 40% нь сургуулиа төгсөөд (хамгийн их сурдаг чиглэлүүд болох бизнесийн болон анагаах ухааны чиглэлээр) нэг жилийн дараа ахисан боловсролын түвшинд суралцсан бол 72% нь төгссөнөөсөө хойш 12 сарын дотор мэргэжлийнхээ дагуу ажилд орсон байна.
Оюутны амьдрал
Адельфи их сургууль нь Оюутны засаглалын холбоо, Дельфийн оюутны сонин, шашны байгууллагууд, олон нийтийн үйлчилгээний нийгэмлэгүүд (ялангуяа эрүүл мэнд) клубүүд зэрэг 80 гаруй оюутны клуб, байгууллагуудтай. Түүнчлэн 13 эрдэм шинжилгээний хүндэтгэлийн нийгэмлэг, мөн 18 Грекийн эмэгтэй болон эрэгтэй оюутнуудын нийгэмлэгүүдтэй.
Бусад коллежууддаа төвөг учруулахгүйн үүднээс сургуулийн кампус дотор олон үдэшлэг цэнгүүн болдоггүй ч Пүрэв, баасан гаригуудад үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Мөн зарим тохиолдолд амралтын өдрүүдээр кампус дээр зарим нэг үйл ажиллагаа зохион байгуулагддаг.
Оюутны оролцоог дэмжих төв нь кампус дээрх нийгмийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Нью-Йорк хотын театруудаар аялах аялалыг ивээн тэтгэдэг. Аделфи нь урлаг, хөгжим, театрын оргилсон уур амьсгалтай бөгөөд саяхан Аделфи их сургуулийн урлагийн төв нь шинэ танхимаа нээсэн.
Кампус дахь Рут С. Харли их сургуулийн төв нь бүрэн хэмжээний номын дэлгүүр, цайны газар, оюутнуудад зориулсан хэд хэдэн амралтын өрөөтэй. 2008 оны зун сэргээн засварлагдаж нээлтээ хийсэн 60,000 хавтгай дөрвөлжин фут бүхий амралт болон спортын төв нь Аделфи Пантерсын биеийн тамирын танхим, оюутнуудад зориулсан 5000 хавтгай дөрвөлжин фут фитнес төв, усан бассейн, доторх гүйлтийн зам, гурван биеийн тамирын заалтай бөгөөд спортын болон фитнессийн ангиуд нь жилийн аль ч улиралд нээлттэй.
Оюутнуудын 75 гаруй хувь нь кампусаас гадуур амьдардаг бөгөөд нэг болон хоёрдугаар курсынхэн эхэлж байраа сонгох эрхтэй. Шинээр элсэн орогчдын 35% нь оюутны байранд амьдардаг ба кампус дотор эсвэл кампусын ойролцоо байр олох нь ихээхэн өрсөлдөөнтэй байдаг. Хамгийн сүүлд баригдсан оюутны дотуур байр нь 2003 оны намар ашиглалтад орсон бөгөөд өрөө болгон нь дотроо хувийн ариун цэврийн өрөө, уур амьсгалаа хянах агааржуулагчтай. 20 сая доллароор бүтсэн шинэ оршин суух газар нь 2001 оны намар баригдаж дууссан байна.
Суралцагсад
Адельфи их сургуульд америкийн 37 муж, дэлхийн 50 орчим орны 8000 гаруй бүтэн болон хагас цагийн оюутанууд суралцдаг. Суралцагсадын 60 гаруй хувь нь бүтэн цагаар суралцдаг бөгөөд 90% нь Нью Йорк хотоос гаралтай, 70 орчим хувь нь эмэгтэй оюутнууд байдаг.
Бакалаврын оюутнуудын 11% нь 25-аас дээш, магистрын оюутнуудын 33% нь 30-аас дээш насныхан эзэлдэг. Энэ нь нийгмийн оролцооноос авхуулаад ангийн динамик байдалд ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Оюутнуудын 39% нь өнгөт арьстан, 40 гаруй хувь нь латин америк гаралтай.
Элсэлт ба Санхүүгийн дэмжлэг
Адельфи их сургуульд элсэн орох нь Лонг Айландын бусад хувийн байгууллагуудыг бодвол уян хатан бөгөөд шинээр элсэхийг горьлогчдын 70 гаруй хувь нь сургуульдаа тэнцэн ордог байна. Элсэн ороход тодорхойлолт захиа зайлшгүй хэрэгтэй байдаг бөгөөд элсэлтийн ярилцлагыг бүх оюутнуудын хувьд товлодог. Хэрвээ кампус дээр ярилцлаганд ирж чадахгүй тохиолдолд утсаар ярилцлага хийх боломжтой. Бүрэн элсэлтийн материал хүлээн авсанаас хойш гурван долоо хоногийн дотор сургуулийн хариу гарна. 3 сарын нэгнээс хойш өргөдөл гаргасан оюутнуудын хувьд хүлээн авах орон тоо ихтэй. Эрт элсэн орох өргөдөл гаргахыг хүсвэл 12 сарын 1-нд материалаа бүрдүүлж дуусах бөгөөд 12 сарын 31-нд сургуулийн шийдвэрийг мэдэгдэнэ. Элсэлтийн хугацаа 5 сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Адельфи их сургууль нь 24,000 ам доллар хүртэлх итгэмжлэгдсэн тэтгэлэг, 16,000 ам доллар хүртэлх ерөнхийлөгчийн тэтгэлэгт, 14,500 ам доллар хүртэлх провостын тэтгэлэг зэрэг олон төрлийн урамшуулал, тэтгэлэг олгодгоос гадна шилжин орж буй оюутнууд, хагас цагийн оюутнууд, урлаг, бизнес, хүүхдийн хүмүүжлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд тусгайлсан тэтгэлэг, хөнгөлөлт эдлэх боломжтой.
Оюутан
Нийт элсэн суралцагсад: 8028
Бакалаврын оюутан: 5316
Шинээр элсэн орогчид: 1131
Хагас цагийн оюутан: 8%
Бусад мужаас элсэн орогчид: 9%
Улсын сургуулиас элсэн орогчид: 75%
Эрэгтэй/эмэгтэй: 32% / 68%
Кампусд амьдрагсад: 23
Эрэгтэй оюутны нийгэмлэг: 9
Эмэгтэй оюутны нийгэмлэг: 8
Кампусаас гадуурх ажил эрхлэлт: Сайн
Кавказ: 51%
Африк америк: 9%
Латин америк:17%
Ази,номхон далай: 11%
Уугуул америк: 0%
Холимог (2+ үндэстэн): 2%
Олон улс: 4%
Академик
Календар: улирал
Багш, сурагчийн харьцаа: 12:1
Ангийн хэмжээ 9 болон түүнээс доош: 10%
Ангийн хэмжээ 10-29: 71%
Ангийн хэмжээ 30-49: 17%
Ангийн хэмжээ 50-99: 2%
Ангийн хэмжээ 100 болон түүнээс дээш: –
Шинээр элсэн суралцагсад: 80%
6 жилээр төгсөх: 68%
Сургууль төгссөний дараа мэргэжлийн чиглэлийн дагуух ажил эрхлэлтийн байдал: 72%
Эрэлттэй мэргэжлүүд
Сувилахуйн ухаан
Биологи
Сэтгэл судлал
Элсэлт
Элсэх хүсэлт: 11851
Тэнцсэн: 8666
Элсэлтийн хувь: 73.1%
Дундаж GPA: 3.5
ACT: 22-27
SAT математик: 530-620
SAT уран зохиол: 530-620
Ангийн шилдэг 10% : 26%
Ангийн шилдэг 25% : 58%
Ангийн шилдэг 50% : 89%
Элсэлтийн шалгуур
Академик шалгуур
Дүн ***
Хичээлийн хуваарийн хүндрэл***
Ангийн ранк**
Стандарт тестийн оноо**
Багшийн зөвлөмж**
Хувийн тодорхойлолт**
Академик бус шалгуур
Ярилцлага
Хичээлийн гадуурх үйл ажиллагаа
Авьяас чадвар, сонирхол
Хувийн мөн чанар
Сайн дурын ажил
Ажлын туршлага
Оршин сууугаа газар
Төгсөгчийн танил
Хугацаа
Өргөдөл гаргах (эрт): 12 сарын 1
Эрт сургуулийн шийдвэр гаргах: байхгүй
Өргөдөл гаргах (энгийн): элсэлтийн дагуу
Сургуулийн шийдвэр гаргах: өргөдөл хүлээн авсанаас хойш гурван долоо хоног
Ихэнх өргөдөл: тэнцсэн
Санхүүгийн дэмжлэг
Муж доторх төлбөр: $36920
Муж гадуурх төлбөр: $36920
Өрөө: $8630
Захиргаа: $3660
Ном: $1020
Шинээр элсэн орогчдын хөнгөлөлт: 77%
Бакалаврын хөнгөлөлт: 70%
Санхүүгийн дэмжлэг дундаж: 45%
Дундaж санхүүгийн дэмжлэг (шинээр элсэн орогчдод): $21500
Дундаж санхүүгийн дэмжлэг (бакалавр): $21500
Дундаж төгсөлтийн өр: $35285
Сургууль
Бэлгэ тэмдэг: ирвэс
Өнгө: алтлаг бор
Сүлд дуу: Адельфигийн тунхаглал